Society and Culture

Монгол дахь сэтгэцийн эрүүл мэндийн талаар ярилцъя

Монголчуудаас Монгол хүний нийтлэг шинж чанарыг асуувал тэд тэвчээр хатуужилтай, даван туулах чадвартай гэж хариулах байх. Үүнийг тайлбарлах маш сайн 2 шалтгаан бий.  Эхний шалтгаан нь монголчууд байгаль цаг уурын маш хүнд ширүүн байдалтай зохицож даван туулж ирсэн. Жихүүн, чөмөг ташим -40 өвлийн хүйтэн хэмийг давж тал нутгийн таамаглашгүй саад бэрхшээлийг даван туулсны эцэст ямар ч хүн уян зөөлөн зан чанараа алддаг.

2 дугаарт монголчууд түүхийн хүнд хэцүү цагийг даван туулсан байдаг. Монголчууд ойролцоогоор 4үеээрээ социалист нийгэмд амьдарсан бөгөөд энэ нь орчин цагийн зарим нэг зүйлийг авчирсан ч нөгөө талаараа нэг хэвийн байдлыг бий болгож нийгмийг аажим аажмаар өөрчилж байсан юм. 1990 онд социализм нуран унаж, 1 шөнийн дотор капитализм-д шилжсэн нь урьдчилан таамаглаагүй, тодорхойгүй байдал болон эдийн засгийн хямралыг авчирсан.

“Бүх зүйл өөрчлөгдсөнөөр хүн бүр юу хийхээ мэдэхээ больсон. Энэ нь бүхэл бүтэн нийгмийн оюун санаанд хэрхэн нөлөөлөх вэ? Мөн мянга мянган жилийн турш өвлөгдөн ирсэн соёлын үнэ цэнэд юуг авчрах вэ? Энэ шинэ зах зээлийн эдийн засаг болон шинээр нэвтэрч буй мэдээллийн хэрэгслүүдтэй хэрхэн уялдах вэ? Энэ нь бидний нэгдмэл оюун санаанд хэрхэн нөлөөлөх вэ?”-Мишэл Казан

Монголчууд бидэнд гүн гүнзгий нөлөөлсөн санал нийлсэн зүйл хараахан байхгүй байна. Энэ байдал нь биднийг, бидний эцэг эх, эмээ өвөө хүүхдүүдийн өнөө цагийг үгүй хийхэд байнга нөлөөлж байна.

Энэ байдал нь Монголын өнөөгийн сэтгэцийн эрүүл мэнд болон эрүүд мэндийн хөгжөөгүй байдлаас харагдана.Сэтгэл гутрал, архинд донтох, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг амьдралын ноцтой хүнд асуудлуудыг анхлан эхэлж байх үеэс нь илэн далангүй ярилцдаггүй хүндрүүлдэг. Энэ нь хүмүүжилгүй, уян хатан зан араншингүй, гэр бүлийн гишүүдийн илэн далангүй харилцаа дутагдсан эдийн засгийн хувьд хавчигдмал ядуу байдал нь нөлөөлсөн байдалтай харагддаг.

Мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байна. 2006 оны Дэлхийн эрүүл мэндийн байггуулгийн тайланд дурьдсанаар 100000 хүн тутам 17 сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн байна. Сэтгэцийн эмч, сэтгэл судлаач болон мэргэшсэн эмч мөн адил бага байна. Судалгаагаар  сэтгэцийн эрүүл мэндийн салбарт ажилладаг нийгмийн ажилтан байхгүй байгаа нь илэрсэн.

Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт төсөв болон хөрөнгө оруулалт маш бага байна. Дээр дурдсан судалгаанд нийт эрүүл мэндийн салбарын төсвөөс зөвхөн 2% нь сэтгэцийн эрүүл мэндэд зарцуулагддаг ба ихэнх нь сэтгэцийн эмнэлэгт зарцуулагддаг. Сэтгэцэд нөлөөлдөг эм бэлдмэлийг улсаас төлдөггүй бөгөөд өвчтөн өөрөө бүх зардлаа гаргадаг.

Бага хөрөнгө оруулалт, мэдлэг болон ойлголт дутуу байгаа энэ бүх асуудал нь олон нийтийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг цэвэр солиорол болон нийгмийн доод байр суурьруу хүргэж байгаатай адилтгаж авч үзэж байна. Ихэнхи нь энэ асуудлын талаар шоолуулж доогь тохуй болно гэсэн айдсаасаа болж бусадтай ярилцахыг хүсдэггүй. Тэдэнд энэ асуудлынхаа талаар хандах нөөц боломж хомс байгаа ба энэ айдас нь тэднийг нийгмээс тусгаарлагдсан мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Энэ аюултай нөхцөл байдал нь өсвөр насны хүүхдүүдэд хамгийн ихээр нөлөөлж байна. 2015 онд 15-19 насны хүүхдүүдийн нас баралтын 24,5 хувь нь амиа хорлолт байсан. Энэ асуудлын ихэнх хувь өсвөр насны охидод тохиолдсон байна. 2013 онд хийсэн дэлхий ерөнхий боловсролын сургуульд суурилсан сурагчдын эрүүл мэндийн судалгаагаар 16-17 насны охидын 32.1% нь амиа хорлох талаар бодож байсан, 11.6% нь сүүлийн жилд амиа хорлох гэж оролдсон байна. ЛГБТ хүмүүсийн доторх хүмүүс мөн адил өндөр эрсдэлтэй байдаг. Эдгээр хүмүүст туслахын тулд монгол дахь ЛГБТ төв нь сэтгэлийн шаналал зовууртай байгаа хүмүүс сэтгэлээ нээн ярилцах боломжтой шууд дуудлагын төв нээн ажиллуулж байна.  Гэсэн хэдий ч иймэрхүү үндэсний дуудлагын төв хоцрогдсон хэвээр байна.

Энэхүү нөхцөл байдлыг өөрчлөх эхний алхам нь бол өөрсдийнхөө сэтгэцийн эрүүл мэндийн талаарх үзэл бодлыг өөрчилж сайн сайхан байдлыг эрүүл мэнд болон амьдралынхаа зайлшгүй нэг хэсэг гэж үзэх юм. Мөн бид тусламж хайж байгаа хүмүүсийн талаарх үзэл бодлоо “Бидний дэмжлэг болон ойлголт хэрэгтэй байна” гэдгээр өөрчлөх хэрэгтэй. Ингэснээр харилцаа ул суурьтай болж өсөж хөгжихөөс гадна олон тооны Монголчуудад маш их хэрэгтэй байгаа бодлогын өөрчлөлтрүү хөтөлж, системийн хөрөнгө оруулалт болох юм.

 

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s